Эрхэм зорилго

Оновчтой бодлого, төлөвлөлт, мэргэжлийн удирдлагаар дүүрэг, хороод, хэлтэс, алба, штаб, аж ахуйн нэгж байгууллагыг хангах томилгоот хүч хэрэгслэл бэлэн байдлыг дээшлүүлэх удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлэх замаар гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох, үйл ажиллагааг зохион байгуулах, хүн амын эрүүл мэнд, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, дүүргийн засаг даргыг үнэн зөв мэдээллээр ханган, түүнд мэргэжлийн туслалцаа үзүүлэх явдал мөн.

Монгол улсын Засгийн газрын 2004 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүрэгт Гамшгаас хамгаалах штаб нэртэйгээр байгуулагдсан.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Онцгой байдлын хэлтэс нь “Монгол Улсын гамшгаас хамгаалах” тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдон Монгол улсын Засгийн газрын 2005 оны 48 дугаар тогтоол, Онцгой Байдлын Ерөнхий Газрын даргын 2005 оны 26 дугаар тушаалаар шинэчлэн зохион байгуулагдсан.

Одоогоор Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь дарга,  хурандаа Д.Бэхбаяр, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч, хошууч У.Ганзориг, Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад А.Мөнх-Эрдэнэ, Ангилалын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэхийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Х.Алтанзагас, Ахлах нягтлан бодогч, дэслэгч Б.Төгсбуян, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.Наранзул, Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч З.Батцэцэг, Ангилалын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэхийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ш.Мөнгөн-Эрдэнэ,  Автын механик, дэслэгч Ж.Тэнүүн, архив бичиг хэргийн эрхлэгч, ахлах ахлагч Д.Энхтамир, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн захирагч, хошууч Э.Баттулга, Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн захирагч Р.Алтанхуяг нарын аврагч гал сөнөөгч бүрэлдэхүүнтэйгээр байнгын бэлэн байдалд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.