Эрхэм зорилго

Оновчтой бодлого, төлөвлөлт, мэргэжлийн удирдлагаар дүүрэг, хороод, хэлтэс, алба, штаб, аж ахуйн нэгж байгууллагыг хангах томилгоот хүч хэрэгслэл бэлэн байдлыг дээшлүүлэх удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлэх замаар гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох, үйл ажиллагааг зохион байгуулах, хүн амын эрүүл мэнд, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, дүүргийн засаг даргыг үнэн зөв мэдээллээр ханган, түүнд мэргэжлийн туслалцаа үзүүлэх явдал мөн.

Монгол улсын Засгийн газрын 2004 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүрэгт Гамшгаас хамгаалах штаб нэртэйгээр байгуулагдсан.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Онцгой байдлын хэлтэс нь “Монгол Улсын гамшгаас хамгаалах” тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдон Монгол улсын Засгийн газрын 2005 оны 48 дугаар тогтоол, Онцгой Байдлын Ерөнхий Газрын даргын 2005 оны 26 дугаар тушаалаар шинэчлэн зохион байгуулагдсан.

 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь дарга, дэд хурандаа Т.Мөнхдорж, хэлтсийн орлогч Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч, хошууч П.Элбэгсайхан, Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Ж.Хүдэрчулуун, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч С.Хатанболд, Хэлтсийн нягтлан бодогч, хошууч Н.Хажидмаа, , архив бичиг хэргийн эрхлэгч, ахлагч Д.Энхтамир, ахмад О.Дамдинсүрэн даргатай Аврах, гал унтраах 34 дүгээр анги 50 албан хаагч, гал унтраах үндсэн албаны 3, тусгай албаны 1, шуурхай албаны 1 машинтай техник хүч хэрэгсэлтэйгээр байнгын бэлэн байдалд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.