Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг ахлах дэслэгч Г.Отгонгэрэл хүртлээ

1.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Үндэсний аврах бригадыг 2006 онд Хувьсгалт тэмцлийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит болгосноор түүний үр хүүхдүүд нь С.Равдангийн нэрэмжит шагналыг тухайн жилдээ ажил үйлсээрээ тэргүүлсэн алба хаагчийг шагнадаг болсон уламжлалтай.

 Энэхүү уламжлалт шагналыг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Үндэсний аврах бригад дээр боллоо.

Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг энэ жил Үндэсний аврах бригадын Техник, хангалт үйлчилгээний албаны мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Отгонгэрэл хүртсэн юм.

Түүнчлэн эрхэм генералтай мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмад дайчид хүрэлцэн ирж албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн албан хаагчдын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top