ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

64947422_1029781184079371_3997122085800378368_n.jpg

2019 оны 06 дугаар сарын 11-нээс 09 дугаар сарын 15-ны хороонд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран “Туул гол дагуу урьдчилан сэргийлэх ажил”-ыг зохион байгуулахаар эргүүл шалгалтын хуваарийг хэлтсийн дарга нараар батлуулан Гал түймэр унтраах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид хуваарийн дагуу ажиллаж байна. Мөн хэлтсийн даргын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах ажлын удирдамж, төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Энэ хугацаанд Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл Туул голын хөдөлгөөнт эргүүлийн үүргийг Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 12 алба хаагч, хэлтсийн шуурхай албаны Ланд Крузер маркийн автомашинтайгаар ухуулга сурталчилгаа хийж голын эргээр амралт зугаалгаар зорчиж явсан 50 автомашин, 200 хүнд зөвлөгөө өгч, 80 ширхэг сэрэмжлүүлэх материал тараан ажиллалаа. 

scroll to top