“УБЦТС” ТӨХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтнуудад “Гамшгийн тухай ойлголт”, “Газар хөдлөлт”, “Гал түймэр” сэдвээр танхимын, гал түймэр унтраах дадлагыг зохион байгуулж ажиллалаа. Сургалтанд тус төвийн 82 ажилтан хамрагдсан.
Сургалтыг олон нийтэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох “Бэлэн бай” сургалтын багцыг ашиглан явуулж, сургалтын хүрээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл, түүнийг бууруулах арга хэмжээний талаар мэдлэг олгосон.

