Ой хээрийн түймрийг унтраах дадлага сургууль зохион байгуулах тухай удирдамж, төлөвлөгөөний хүрээнд дадлага сургуулийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Багабаян Энхийн Төлөө Цогцолбор төв”-д зохион байгууллаа. Дадлага сургуульд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 70 албан хаагч, 5 автомашин, Багабаян Энхийн Төлөө Цогцолбор төв, хороод, байгаль хамгаалагч нийт 118 албан хаагч, 8 техник хэрэгсэлтэйгээр оролцов. 2019 оны 06 сарын 21-ний 08.00 цагт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдорж “Яаралтай цуглар” дохио өгч хэлтсийн алба хаагч нар Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги дээр цуглаж 5 автомашинтайгаар цуваагаар хөдлөн Багабаян Энхийн Төлөө Цогцолбор төв хүртэл аранзтай явган марш хийж гүйцэтгэсэн. 12.00 цагт албан хаагчид Багабаян Энхийн Төлөө Цогцолбор төвд хүрэлцэн очиж хээрийн штаб барьж гөвүүр, хүрз, тороосон шүүр, гар хөрөө, цахилгаан хөрөө, үлээгч аппарат, рело, цахилгаан үүсгүүр зэрэг ой, хээрийн түймрийг унтраах зориулалтын багаж, тоног төхөөрөмжүүдийг дэлгэн тавьж, бэлтгэл бэлэн байдлыг хангууллаа. Танхимын сургалт 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14.30 минутад Багабаян Энхийн Төлөө Цогцолбор төвийн хурлын танхимд эхэлж Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУХАБ дэд хурандаа Ж.Хүдэрчулуун “Ой хээрийн түймрийг унтраах аргачлалын талаар”, СУСАХМэргэжилтэн ахлах дэслэгч Х.Алтанзагас “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт зохион байгууллаа. Танхимын сургалт дууссаны дараа Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Ж.Хүдэрчулуун ой хээрийн түймэр унтраах дадлага сургууль хийж гүйцэтгэх дарааллыг танилцуулж сургалтад оролцож буй албан хаагч нарыг үүрэгжүүлэн ой хээрийн түймэр унтраах дадлагыг зохион байгууллаа.Мөн Сургалтад оролцож буй албан хаагчдад ой, хээрийн түймэр унтраах зориулалтын багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг танилцуулж, Багабаян Энхийн Төлөө Цогцолбор төвийн ажилчдаар гал унтраагуур ашиглан гал унтраах дадлага сургуулийг хийж гүйцэтгүүллээ. Хээрийн гаралтын үеэр алба хаагчдын дунд хөл бөмбөг, бөхийн тэмцээн болж аваргуудаа шалгарууллаа. Мөн Онцгой байдлын албаны 15 жилийн ойн баярыг тохиолдуулан ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа тэргүүлэн ажилласан зарим алба хаагчдыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.














