Онцгой байдлын албаны 15 жилийн ойн өдрийг тохиолдуулан жанжин Сүхбаатарын талбайд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10.00-15.00 цагийн хооронд зохион байгуулагдсан өдөрлөгийн арга хэмжээнд оролцлоо.
Өдөрлөгийн арга хэмжээний үеэр иргэдэд Онцгой байдлын албаа сурталчилан, “Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулинд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүлээсэн үүрэг, Гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг хэрхэн ажиллуулах зэрэг сурталчилгааны ажлыг зохион байгуулахад Онцгой байдлын хэлтсээс 6 албан хаагч, 2 автомашинтайгаар оролцож 220 иргэнд аливаа гамшиг ослооос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэн аюулт үзэгдлийн холбогдолтой 6 нэр төрлийн 360 ширхэг санамж, брошур, авлагыг тараан, гал түймэр унтраах автомашин, техник, багаж зэвсэглэмжүүдийн төрөл зориулалтыг иргэдэд таниулан сурталчилан ажиллалаа.







