Удирдамжийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 07-ын өдрийн 09.00 цагт дүүргийн 9 давхарын хурлын танхимд Сууц Өмчлөгчдийн Холбооны удирдлага, ажилтнуудыг цуглуулж сургалт, дадлагыг зохион байгууллаа.
Хөтөлбөрийн дагуу сургалтыг хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Ж.Хүдэрчулуун нээж, Галын аюулгүй байдлын тухай хуулиар аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, иргэний хүлээх үүрэг, гал түймэр гарч байгаа нөхцөл шалтгаан, барилга байгууламжийн галын аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч, хог, хогийн цэг, хогийн сувгийн гал түймрээс урьдчилан сэргийлэх арга замыйн талаар харилцан ярилцлага явуулсан.




