Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах ажлын удирдамж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Үер усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/550, дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, далан сувгийг сэргээн засварлах ажлыг зохион байгуулах тухай” А/277 дугаар захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын дэд даргын баталсан Аюулт үзэгдэл, осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах ажлын удирдамж, хэлтсийн даргын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр баталсан Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын удирдамж, төлөвлөгөөний хүрээнд тус хэлтсээс доорхи ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Удирдамж, төлөвлөгөөний хүрээнд үерийн аюултай газар буусан айл өрхүүдийн судалгааг дүүргийн Газрын албанаас гаргуулж, 13,14,15,16 дугаар хороод дээр үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулан ажиллалаа.
Нэгдсэн арга хэмжээгээр үерийн аюултай газар буусан 13 дугаар хорооны 74 айл өрх, 85 иргэнд, 14 дүгээр хорооны 57 айл өрх, 72 иргэнд, 15 дугаар хорооны 69 өрх, 78 иргэнд, 16 дугаар хорооны 35 өрх, 51 иргэнд, нийт 235 өрхийн 271 иргэнд үерийн зам дээрээс нэн даруй нүүх “ШААРДАХ ХУУДАС”-ыг тарааж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх 340 ширхэг санамж өгч ажиллахад Онцгой байдлын хэлтсээс давхардсан тоогоор 52 алба хаагч, хэсгийн ахлагч 21 нийт 73 албан хаагч ажиллалаа.




