Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит дүүргийн аварга шалгаруулах “ХӨЛБӨМБӨГ-2019” тэмцээн 2019 оны 06 дугаар 14-ний өдөр 5 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайд зохион байгуулагдлаа. Тэмцээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албадын 10 багийн 130 гаруй төрийн албан хаагчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Тэргүүн байрт Онцгой байдлын хэлтэс шалгарч алтан медаль, өргөмжлөл, Дэд байрт Цагдаагийн 2 дугаар хэлтэс мөнгөн медаль, өргөмжлөл, Гуравдугаар байрт Засаг даргын Тамгын газрын баг тамирчид эзэлсэн бол ШИЛДЭГ ДОВТЛОГЧООР:
1. Цагдаагийн 2 дугаар хэлтэс Э.Төрбат
ШИЛДЭГ ХААЛГАЧААР:
2. Онцгой байдлын хэлтэс Х.Мөнхгэрэл нар тус тус шалгарлаа.






