2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн эмэгтэй алба хаагчид хуралдаж Эмэгтэйчүүдийн зөвлөлөө байгуулан бүтэц зохион байгуулалтаа баталж, Зөвлөлийн даргаар хэлтсийн ахлах нягтлан бодогч хошууч Д.Ариунсанааг сонгосон байна.
Эмэгтэйчүүдийн зөвлөл үйл ажиллагаандаа эмэгтэйчүүдийн оролцоог
сайжруулж шинэлэг байдлыг эрхэмлэн, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ.

