СҮХБААТАР ДҮҮРЭГ ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ЭРСДЭЛИЙН ЗУРАГЛАЛТАЙ БОЛЛОО

59544384_840514972968609_6967674763686707200_n-1.jpg

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг нь 20,8 мянган га нутгийг эзлэн оршдог бөгөөд 15,3 га ойн сан бүхий газар нутагтай. Тус дүүргийн 15 дугаар хороо Архустай, Зуунмод, 19 дүгээр хорооны Гоодой, Шаргаморьт, Хуурай мухар, Баянбулаг, Хандгайт, Хандгайтын богино,  Санзай, 20 дугаар хороо Бэлх, Сэлх, Сэлбийн амуудын сав газрууд багтдаг байна. Одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн ойн сан бүхий газар нутаггт үйл ажиллагаа явуулдаг 130 аж ахуйн нэгж байгууллагга, оршин суудаг 8874 айл өрх байна.

Тус дүүргийн Гамшгийн эрдэлийн ерөнхий үнэлгээгээр ой, хээрийн гал түймрийн эрсдэл 9% нь “Маш өндөр”, 55% нь “Өндөр” эрсдэлийн түвшинд байгааг тогтоов.

scroll to top