ИРГЭДЭД ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

64956705_2308558399240406_1282179799510417408_n.jpg

2019 оны цаг агаарын урьдчилсан мэдээгээр 7,8,9 дүгээр саруудад аадар бороо, мөндөр орох, салхи ширүүсэх зэргээр аюулт үзэгдэл тохиолдож болзошгүй байгаа тул ард иргэдэд үер, усны осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх мэдлэг, анхны тусламж үзүүлэх чадвар олгоход зорилгоор хэлтсээс сургалтанд хамруулах тухай 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 13.7/199 тоот албан бичгийг эхний хагас жилийн байдлын судалгаагаар үер, гал түймрийн дуудлага их гарсан 13,18,19,20 дугаар хороодод хүргүүлэн сургалтыг 07 дугаар сарын 05-ны өдрийн 10.00-13.30 цагт Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтыг олон нийтэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох “Бэлэн бай” сургалтын багцыг ашиглан явуулж, сургалтын хүрээнд гамшгийн тухай ерөнхий ойлголт, дүүрэгт гарч байгаа гамшиг осол, гал түймрийн нөхцөл шалтгаан, эрсдэлийг бууруулах арга хэмжээ, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, Галын аюулгүй байдлын тухай хуулийн аж ахуйн нэгж байгууллага, иргэний хүлээсэн үүрэг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгслийн талаарх ойлголт, гал унтраагуурыг хэрхэн  ашиглах, анхны тусламжийн хичээл живэх, түлэгдэх, хэт халалтын шокын үеийн анхны тусламж, зүрх уушигны сэхээн амьдруулалтын талаар мэдлэг олгосон. Мөн гал түймэр унтраах дадлагыг зохион байгууллаа. Сургалтанд 13,18,19,20 дугаар хороо, дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа “Оргил” худалдааны төв, 20 дугаар хороонд байрлах Бага Баян Энхийн төлөө цогцолборын нийт 72 хүн хамрагдлаа. Сургалтыг хэлтсийн Сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Алтанзагас, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.Наранзул, Эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Г.Дашдулам, Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 631 дүгээр дамжааны сонсогч нар хамтран зохион байгууллаа.

Сургалтын төгсгөлд иргэдийн дунд гамшиг ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар харилцан ярилцаж санал хүсэлтийг хүлээн авлаа. Мөн нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэдэд Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцуулан, албаны онцлог, автомашин техник хэрэгсэл, аврах ажиллагааны хувцас хэрэгсэл, өрөө байрыг танилцууллаа.             

scroll to top