НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

65275868_891616344512656_5521866683112751104_n.jpg

2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 12.00-14.00 цагт дүүргийн 10 дугаар хорооноос “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр”-ийн хүрээнд зохион байгуулсан Нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээ тус хорооны 24 дүгээр байрны гадна талбайд болж, уг арга хэмжээнд 10 дугаар хорооны Засаг даргын Ажлын алба, өрхийн эмнэлэг, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран оролцлоо. Өдөрлөгийн үеэр иргэдэд үер, усны осол, Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч нийт 70 иргэнд  аливаа гамшиг ослооос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэн аюулт үзэгдлийн холбогдолтой 120 ширхэг санамж, брошур, авлагыг тараан ажиллалаа.

scroll to top