ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

65927553_1348098175346017_1337502620415164416_n.jpg

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр гаргасан стикер наалтыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тѳрийн болон тѳрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ, орон сууцны орц гарц дээр байршуулах ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хороодын Засаг даргын ажлын алба, байгууллага, аж ахуйн нэгж, Сууц өмчлөгдийн холбоодын удирдлага, ажилтнуудтай хамтран 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ. Энэ хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 48 Төрийн байгууллага, төрийн бус 1350 байгууллага, худалдаа болон үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 890 аж ахуйн нэгж, 260 орон сууц нийт 2548 байгууллагын 4750 орц гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий стикер, наалтыг байршуулах нэгдсэн арга хэмжээнд хэлтсийн давхардсан тоогоор 31 алба хаагч обьектын гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгжийн 820 иргэнд сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, яриа таниулга хийн, 358 ширхэг сэрэмжлүүлэг тараан ажиллалаа.

scroll to top