“ГАМШИГ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

67149290_688528631560079_2235093868372557824_n.jpg

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 11.00-13.00 цагт 19  дүгээр хороо дүүргийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа “Хараацай” зуслангийн гадна талбайд нийслэлийн Байгаль орчны газрын Зуслангийн Товчоотой хамтран “Ой хээрийн түймэр, Үер, усны осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье” сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээний үеэр тус зусланд амрагч хүүхдүүдэд Ой хээрийн түймэр, Үер, усны аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч ажиллахад Онцгой байдлын хэлтсээс 5 алба хаагч, Дотоод хэргийн их сургуулийн 631 дүгээр дамжааны 2 сонсогч, нийслэлийн Байгаль орчны газрын Зуслангийн бүсийн аюулгүй байдлын асуудал хариуцсан, Хог хаягдал, орчны бохирдол хариуцсан 2 мэргэжилтэн, ой хээрийн түймэр унтраах зориулалтын 1 автомашинтайгаар оролцож нийт 98 хүүхэд багачуудад  аливаа гамшиг ослооос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэн аюулт үзэгдлийн холбогдолтой 230 ширхэг санамж, брошур, гарын авлагыг тараан, ой хээрийн түймэр унтраах зориулалтын Портер маркийн автомашин, техник, багаж зэвсэглэмжүүдийг сурталчилан ажиллалаа.

scroll to top