Долдугаар сард усны ослын тоо нэмэгдэж, 26 хүн усны ослоор амь насаа алджээ

67164058_1301227910037201_747940070375292928_n.jpg

“Туул гол дагуу урьдчилан сэргийлэх ажил”-ыг зохион байгуулах эргүүл шалгалтын шинэчлэн баталсан хуваарийн  дагуу  Баянзүрхийн гүүрнээс Гольфын талбай хүртэл Туул голын хөдөлгөөнт эргүүлийн үүргийг Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн 5 алба хаагч гол усны ойролцоо аялал зугаалга хийж байгаа иргэдэд ухуулга сурталчилгаа хийж 27 автомашин, 75 том хүн, 37 хүүхэд нийт 102 хүнд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, 54 ширхэг сэрэмжлүүлэх материал тараан ажиллалаа.

Иргэд хөдөө гадаа явах, амарч зугаалахдаа өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаж, мэргэжлийн байгууллагуудын сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүлээн авч, сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой байхыг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүлж байна.  

scroll to top