ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРТ БЭЛЭН БАЙДЛАА ХАНГАЖ АЖИЛЛАХ ТАЛААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

67442968_2091634894464328_442991272030896128_n.jpg

2019 оны цаг агаарын урьдчилсан мэдээгээр 8,9 дүгээр саруудад аадар бороо, мөндөр орох, салхи ширүүсэх зэргээр аюулт үзэгдэл тохиолдож болзошгүй байгаа тул ард иргэдэд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, анхны тусламж үзүүлэх чадвар олгох зорилгоор Сүхбаатар дүүргийн Онцгой комиссоос “Сургалтанд хамрагдах тухай” 2019 оны 07 дугаар 24-ний өдрийн 13.7/09 тоот албан бичгийг үерийн дуудлага их гардаг 9,10,12,13,14,16,17,18 дугаар хороодод хүргүүлэн сургалтыг 07 дугаар сарын 29-ний өдрийн 10.00-11.30 цагт дүүргийн хурлын танхимд зохион байгууллаа.

Хороодын Засаг дарга нарт Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газраас ирүүлсэн үүрэг даалгавар, “Болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах” тухай дүүргийн Засаг даргын 2019 оны А/227 дугаар захирамжийг танилцуулан дүүргийн Онцгой комиссын “Үер усны гамшгийн үед ажиллах хэсэг”-ийн бүрэлдэхүүний утас, хаягийн бүртгэлд тодотгол хийж, дүүрэг, хороодын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, үерийн аюултай бүсэд буусан айл өрхүүдийн судалгааг шинэчлэн тодотгож, бэлэн байдлаа хангаж ажиллах, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэдэд хороодын цахим сайтаар хүргэх талаар үүрэг чиглэл өглөө.  Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг олон нийтэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох “Бэлэн бай” сургалтын багцыг ашиглан явуулж, сургалтын хүрээнд гамшгийн тухай ерөнхий ойлголт, дүүрэгт гарч байгаа гамшиг осол, эрсдэлийг бууруулах арга хэмжээ, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, бэлтгэл бэлэн байдлаа хангах талаар мэдлэг олгосон. Сургалтанд хороод, Сүхбаатар Дэвшил” ОНӨААҮГазраас нийт 9 хүн хамрагдсан.

scroll to top