СҮХБААТАР ДҮҮРЭГТ ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ТОЙМ СУДАЛГАА ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

70253715_517906788965458_7262472290862891008_n-1.jpg

            Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтарч Сүхбаатар дүүрэгт олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийж эхэллээ.

Нээлтийн арга хэмжээнд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бэхбаяр, Улаан Загалмайн хорооны дарга З.Өсөхбаяр, Нийслэлийн Онцгой байдлын газрын ахлах мэргэжилтэн, ахмад Ц.Чинзориг нар оролцлоо.

Тойм судалгаанд эхний ээлжинд 10.11.12.13 дугаар хороод хамрагдаж байна.  Уг судалгаагаар гамшгийн эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойлох, дүүрэг хороодын удирдлага, гамшгийн эрсдэлийг бууруулах дүүргийн зөвлөлийн гишүүдэд зөвлөмж өгөхөд оршино.

scroll to top