ЭЦЭГ ЭХЧҮҮД ГАМШГИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

69814154_938146729856728_5695528729334251520_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд даргын баталсан “Иргэдийн ая тухтай, эрсдэлгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах, аюулт үзэгдэл, осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх 3 сарын аяны ажлын удирдамжийн хүрээнд хэлтсийн даргын баталсан удирдамж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2019 оны 09 дүгээр сары 10-ны өдрийн 17.00-18.30 цагт дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 159 дүгээр цэцэрлэгийн багш, ажилтан, ахлах ангийн хүүхэд багачууд, тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарт “Гамшгийн тухай ойлголт”, “Газар хөдлөлт”, “Гал түймэр”, Аврагч мазаалай багцаас “Гал түймэр” сэдвүүдээр 1 цагийн  сургалт зохион байгуулж ажиллалаа. Сургалтанд тус цэцэрлэгийн 18 багш, 102 хүүхэд, 96 эцэг эх нийт 216 хүн хамрагдлаа. Сургалтыг олон нийтэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох “Бэлэн бай” сургалтын багцыг ашиглан явуулж, сургалтын хүрээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл, түүнийг бууруулах арга хэмжээний талаар мэдлэг олгосон.

scroll to top