ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

72987656_2557597237630960_2868549356384944128_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 20:00 цагаас 23:00 цаг хүртэл дүүргийн 13, 14 дүгээр хороонд байрлах нэг болон зоорийн давхарын баар, караоке, рестораны газруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хэлтсийн орлогч гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад У.Ганзориг, гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Ж.Хүдэрчулуун, гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Н.Наранзул, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч С.Сансар-Аз, дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Н.Оюунчимэг нар зохион байгуулан ажиллаж байна. Шалгалтанд 6 ААНБ хамрагдаж, 50 зөрчлийг илрүүлж, 1 аж ахуйн нэгж байгууллагыг ЗТХ-ийн 5.14-р зүйлийн 1 дэх заалтын дагуу 1000 нэгж буюу 1.000.000 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулан ажиллалаа.

scroll to top