“НАЛАЙХ ТҮГЭЭХ ТӨВ”-ИЙН АЖИЛЧИД “БЭЛЭН БАЙ” СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

73524714_474726346465414_5937973418375774208_n.jpg

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15.00-16.30 цагт “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн Налайх түгээх төвийн ажилтнуудад “Гамшгийн тухай ойлголт”, “Газар хөдлөлт”, “Гал түймэр” сэдвүүдээр 1.30 цагийн  сургалт зохион байгуулж ажиллалаа. Сургалтанд тус төвийн 42 ажилтан хамрагдсан. 

Сургалтыг олон нийтэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох “Бэлэн бай” сургалтын багцыг ашиглан явуулж, сургалтын хүрээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл, түүнийг бууруулах арга хэмжээний талаар мэдлэг олгосон.

scroll to top