ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ТОЙМ СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ

73364245_2353511908232517_3863477705869623296_n.jpg

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын Их сургуулийн харьяа Байгаль эх лицей ахлах сургуульд өнөөдөр гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийлээ.
Гамшгийн эрсдэлийн тойм судалгаанд нийслэлийн Онцгой байдлын газрын ахлах мэргэжилтэн, ахмад Ц.Чинзориг, Увс аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, дэслэгч Л.Батболд, Орхон аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, дэслэгч С.Саруул, сургуулийн удирдлага, багш, ажилчид, сурагчдаас бүрдсэн нийт 20 хүн оролцлоо.
Гал түймэр, Химийн осол, Газар хөдлөлт, Үер, гоц халдварт өвчин, хүчтэй салхи шуурга гэсэн зургаан аюулт үзэгдлийг авч үзэж гамшгийн эрсдэлийн түвшинг тогтоосон юм.

scroll to top