ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ ТАКТИКИЙН СУРГУУЛИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

74214498_461675168033586_7078621474113716224_n.jpg

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “БСП Туушин ХХК” зочид буудал дээр гал түймэр унтраах, аврах тактикийн сургуулийг танхимын болон гал унтраах дадлага сургууль, буухиа тэмцээн гэсэн 3 үе шаттайгаар зохион байгууллаа.

Эхний шатанд танхимын сургалтыг дүүргийн Улаан Загалмайн хороотой хамтран “Бэлэн бай” сургалтын багцын “Гамшгийн тухай ойлголт”, “Газар хөдлөлт”, “Гал түймэр”, “Анхны тусламж”  сэдвээр зохион байгуулсан.

Хоёрдугаар шатанд тус компанийн 5 давхарын рестораны шингэрүүлсэн хий газ  ашиглах өрөөнд гал түймэр гарснаар тухайн компанийн ажилтан, албан хаагч, үйлчлүүлэгч нарыг Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулж, тус байгууллагын аврах бүлгийн ажилчид авралтын үйл ажиллагааг анхлан явуулж бүртгэл явуулсан. Гал унтраах тактикийн сургуулийн төлөвлөгөөний дагуу Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги гал унтраах үйл ажиллагааг зохион байгуулж, нэрвэгдэгчийг галын голомтоос гарган Улаан Загалмайд хүлээлгэн өгч эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, нийслэлийн Аврах анги-105-ын бие бүрэлдэхүүн тус барилгын дээвэр дээрээс нэрвэгдэгчийг аврах олс ашиглан аврах үйл ажиллагааг зохион байгуулсан. Мөн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн автомеханик шатаар осолдсон ажилтанг өндрөөс буулгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

Дадлага сургуулийн төгсгөлд ажилтнуудын дунд тэвшин дэх галыг богино хугацаанд унтраах буухиа тэмцээнийг зохион байгуулж амжилттай оролцсон багийг шагнаж урамшуулсан.

Тактикийн сургуульд тус байгууллагаас 240 ажилтан, 15 үйлчлүүлэгч, Нийслэлийн Аврах анги-105-аас 5 алба хаагч 1 автомашин, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2 алба хаагч, 1 автомашин, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 30 алба  хаагч, 4 автомашин, дүүргийн Улаан Загалмайн Хорооноос 6 ажилтан нийт 298 хүн 6 техник хэрэгсэлтэйгээр зохион байгуулан ажиллалаа.

scroll to top