НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 31 ДҮГЭЭР СУРГУУЛЬД ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ТОЙМ СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ

74926550_698489780638824_4644104813829685248_n.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр баталсан “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх удирдамж”-ийн дагуу Сүхбаатар дүүрэгт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийгдлээ.

Тус сургууль нь 1 байртай анх 1982 онд баригдсан насжилт өндөртэй сургуулиудын нэг учир тойм судалгаа хийх үзүүлэлт болсон юм.

Судалгаанд сургуулийн удирдлага, багш, ажилчид, сурагчдаас бүрдсэн нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч гурван бүлэгт хуваагдан “Сургуулийн гамшгийн эрсдэлийн тойм судалгааны аргачлалаар сургуулийн эрсдэлийн түвшинг тогтоосон.

Судалгааны үр дүнд сургуулийн орчин газар хөдлөлт, гал түймэр, гоц халдварт өвчин, үер, химийн ослын эрсдэлтэй гэж үзсэн юм.

scroll to top