“НАР УРТ” ХХК-ИЙН 1000 АЖИЛТАН, АЛБАН ХААГЧ ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ ТАКТИКИЙН СУРГУУЛЬД ОРОЛЦЛОО

74272997_725937437889627_8133059052205768704_n.jpg

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нар Урт” ХХК дээр гал түймэр унтраах, аврах тактикийн сургуулийг танхимын болон гал унтраах дадлага сургууль, буухиа тэмцээн гэсэн 3 үе шаттайгаар зохион байгууллаа.

Эхний шатанд танхимын сургалтыг дүүргийн Улаан Загалмайн хороотой хамтран “Бэлэн бай” сургалтын багцын “Гамшгийн тухай ойлголт”, “Газар хөдлөлт”, “Гал түймэр”, “Анхны тусламж”  сэдвээр зохион байгуулахад нийт 220 ажилчид хамрагдсан.

Хоёрдугаар шатанд тус компанийн “МПМ” цогцолборт гал түймэр гарснаар тухайн компанийн ажилтан, албан хаагч, үйлчлүүлэгч нарыг Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулж, тус байгууллагын сайн дурын бүлгийн ажилчид авралтын үйл ажиллагааг анхлан явуулж явуулсан. Гал унтраах тактикийн сургуулийн төлөвлөгөөний дагуу Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги гал унтраах үйл ажиллагааг зохион байгуулж, нэрвэгдэгчийг галын голомтоос гарган Улаан Загалмайд хүлээлгэн өгч эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, Үндэсний Аврах бригадын бие бүрэлдэхүүн тус барилгын дээвэр дээрээс нэрвэгдэгчийг аврах олс ашиглан аврах үйл ажиллагааг зохион байгуулсан. Мөн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн автомеханик шатаар осолдсон ажилтанг өндрөөс буулгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

Дадлага сургуулийн төгсгөлд ажилтнуудын дунд тэвшин дэх галыг богино хугацаанд унтраах буухиа тэмцээнийг зохион байгуулж амжилттай оролцсон багийг шагнаж урамшуулсан.

Тактикийн сургуульд тус байгууллагаас 1000 ажилтан, Үндэсний Аврах бригадаас 6 алба хаагч, 1 автомашин, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2 алба хаагч, 1 автомашин, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 32 алба  хаагч, 4 автомашин, дүүргийн Улаан Загалмайн Хорооноос 5 ажилтан нийт 1045 хүн 6 техник хэрэгсэлтэйгээр зохион байгуулан ажиллалаа.

scroll to top