ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХҮҮДИЙН ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

45247872_1105003282991521_5181735784717221888_n.jpg

Монгол улсын Шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт”-ын арга хэмжээ Сүхбаатар дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж байна.

Дүүргийн Засаг даргаар Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалт зохион байгуулах удирдамж, хуваарийг батлуулан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс зөвлөн зааварлах арга хэмжээг эхлүүлж байна.

 Тус хяналт шалгалт нь иргэдэд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах талаар заавар, зөвлөмж өгөх хэлбэрээр явагдах бөгөөд Онцгой байдлын хэлтсийн нийт офицер, ахлагч бүрэлдэхүүн хариуцсан айл өрхүүдээр биечлэн явж аюулгүй байдлаа хангах талаар заавар зөвлөмж өгөн ажиллах юм.

 Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгөх арга хэмжээ нь 11 дүгээр сарын 29-ны өдрийг хүртлэх хугацаанд явагдах юм.

scroll to top