ЭРДМИЙН ХӨТӨЧ 58 ДУГААР СУРГУУЛЬД ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ТОЙМ СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ

74833414_492579878012656_4570333437646340096_n.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр баталсан “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх удирдамж”-ийн дагуу Сүхбаатар дүүрэгт байрлах Эрдмийн хөтөч 58 дугаар дунд сургуульд гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийж ажиллалаа.

Судалгаанд сургуулийн удирдлага, багш, ажилчид, сурагчдыг хамруулсан нийт 75 хүнд Гамшгийн эрсдэлийн тухай ойлголт өгч, Гамшгийн эрсдэлийн тойм судалгаанд нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч гурван бүлэгт хуваагдан “Сургуулийн гамшгийн эрсдэлийн тойм судалгааны аргачлалаар сургуулийн эрсдэлийн түвшинг тогтоосон юм. Судалгааны үр дүнд сургуулийн орчин газар хөдлөлт, гал түймэр, гоц халдварт өвчин, химийн ослын эрсдэлийг авч үзсэн юм.

scroll to top