ШАДАР САЙДЫН УДИРДАМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

74514000_2460739440867098_4719948352819560448_n.jpg

Монгол Улсын Шадар Сайдын баталсан Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн 9 дүгээр хорооны гэр хорооллын айл өрхүүдээр 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 09:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл хяналт шалгалт зохион байгуулж заавар, зөвөлгөө өгч ажиллалаа.

Шалгалтанд хэлтсийн 5 албан хаагч, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 21 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 9 албан хаагч, 9 дүгээр хорооны 8 хэсгийн ахлагч, нийт 43 хүний бүрэлдэхүүнтэй 8 хэсэгт хуваагдан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны 1 дүгээр хэсгийн 36 айл өрхөд, 2 дугаар хэсгийн 46 айл өрхөд, 3 дугаар хэсгийн 63 айл өрхөд, 4,6 дугаар хэсгийн 54 айл өрхөд, 5 дугаар хэсгийн 62 айл өрхөд, 7 дугаар хэсгийн 50 айл өрхөд, 8 дугаар хэсгийн 63 айл өрхөөр орж нийт 391 айл өрхөөр орж галын аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвөлгөө өгч ажилласан байна. Айл өрхүүдийг шалгахад дахин төлөвлөлтөнд орсон эзэнгүй, гал унтраах автомашин орох боломжгүй орц гарц хаасан, үнс нурмыг ил хаядаг, цахилгааны утасны зөрчилүүд илэрч байв.

scroll to top