ШАДАР САЙДЫН БАТАЛСАН УДИРДАМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

74915090_902150973501838_6959929893974966272_n.jpg

МУ-ын Шадар Сайдын баталсан Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын үүрэг хүргүүлэх тухай албан бичиг, Сүхбаатар Засаг даргын захирамж, удирдамж, хуваарийг удирдлага болгон дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын ажлын алба, хэсгийн ахлагч, Онцгой байдлын хэлтсийн алба хаагч нийт 33 ажилтан алба хаагч Гэр хорооллын айл өрх, нийтийн байрны барилга байгууламжид гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулж, шалгалтанд 326 айл өрх хамрагдан, 91 зөрчил дутагдлыг илрүүлж, 32 зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч заавар зөвлөгөө өгч зөвлөмж тараан ажиллаж байна.

scroll to top