“ЗАЛГАСАН БОЛ САЛГА, САЛГАСАН БОЛ ШАЛГА” АЯН ЭХЭЛЛЭЭ

74183858_424055425161937_2033776124005187584_n.jpg

Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар обьектын гал түймэр 3032 удаа гарснаас ил задгай үнс нурмаа асгасан 852, пийшин зуух, яндангийн цонолтоос 478, цахилгаан дамжуулагчийг стандартын дагуу хийгээгүй 574 байгаа нь нийт гал түймрийн 62.5 хувийг гэр хорооллын айл өрхүүдэд илэрдэг нийтлэг зөрчил эзэлж байна.

Үүнтэй холбогдуулан МУ-ын Шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор МУ-ын ЗГ-ын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэглэсэнтэй холбогдуулан  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гал түймрийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “ЗАЛГАСАН бол САЛГА, САЛГАСАН бол ШАЛГА” аяныг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлүүллээ.

scroll to top