ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

75328824_495263227998564_6363468638615240704_n.jpg

МУ-ын Шадар Сайдын баталсан Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын үүрэг хүргүүлэх тухай албан бичиг, Сүхбаатар Засаг даргын захирамж, удирдамж, хуваарийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын ажлын алба, хэсгийн ахлагч, Онцгой байдлын хэлтсийн алба хаагч нийт 38 ажилтан алба хаагч Гэр хорооллын айл өрх, нийтийн байрны барилга байгууламжид гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулж, шалгалтанд 210 айл өрх хамрагдан, 132 зөрчил дутагдлыг илрүүлж, 45 зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч заавар зөвлөгөө өгч зөвлөмж тараан ажиллаж байна.

scroll to top