ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАНД 175 СУРАГЧ ХАМРАГДЛАА

74615448_3123009904381443_866816639050448896_n.jpg

Олон улсын сургалтын хөтөлбөртэй ерөнхий боловсролын “Элит” сургуулийн дунд ангийн сурагчид, багш ажилчдад “Гамшгийн тухай ойлголт”, “Газар хөдлөлт”, “Гал түймэр” сэдвүүдээр 1 цагийн  сургалт зохион байгуулж ажиллалаа. Сургалтанд тус сургуулийн 175 сурагч, 12 багш, ажилтан хамрагдсан. 

Сургалтыг олон нийтэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох “Бэлэн бай” сургалтын багцыг ашиглан явуулж, сургалтын хүрээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл, түүнийг бууруулах арга хэмжээний талаар мэдлэг олгосон.

scroll to top