СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

78637307_799094340539864_6457748483636985856_n.jpg

Засаг даргын Тамгын газраас алба хаагчдын албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, алба хаагчдын мэдлэг, ур чадвар, дадлагыг дээшлүүлэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дүүргийн 9 давхарын хурлын танхимд 10.00-12.30 цагт бие бүрэлдэхүүнд танхимын сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар Захиргааны удирдлагын хэлтсийн Хуулийн тасгийн дарга П.Булганмаа “Стресс, стрессийн хүчин зүйлүүдийг бууруулах нь”, Улаан Загалмайн хорооны дарга З.Өсөхбаяр “Анхны тусламж”, Нефтийн инженер П.Тулга “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм журам, стандартын шаардлага хэм хэмжээг мөрдөж ажиллах ” сэдвүүдээр сургалтыг зохион байгууллаа. Сургалтын үеэр төслийн удирдагч, Засаг даргын орлогч П.Давхарбаяр алба хаагчдад сургалтанд амжилттай оролцсонд баяр хүргэж, сургалтанд хамрагдсан “Батламж”, мөн Анхны тусламжийн багцыг гардуулсан юм.

Сургалтанд хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангийн нийт 53 алба хаагч хамрагдлаа.

scroll to top