ХЯНАЛТ ШАЛГАЛТАНД 2886 АЙЛ ӨРХ ХАМРАГДЛАА

74504120_442949233090973_7473596661042774016_n.jpg

Монгол Улсын Шадар сайдын баталсан Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль болон норм норматив, бусад баримт бичгийг хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион явууллаа. Хяналт шалгалтыг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн давхардсан тоогоор 330 алба хаагч, 9,11-20 дугаар хорооны хэсгийн ахлагч 95, нийт давхардсан тоогоор 425 алба хаагч, ажилтан хамтран зохион байгуулж, шалгалтанд нийт 2886 айл өрхийг хамруулж 8892 зөрчлийг илрүүлж, газар дээр нь 1880 зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа.

Мөн удирдамжтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн хэмжээнд 1 сарын хугацаатай “Залгасан бол Салга, Салгасан бол Шалга” аяныг зохион байгуулах ажлын удирдамж, төлөвлөгөөг хэлтсийн даргаар батлуулан хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Хяналт шалгалтын талаарх мэдээлэл, зөвлөмж, зааварчилгыг Монгол HD MNB телевизороор 4 удаа,  Онцгой байдлын ерөнхий газрын “Онцгой цаг” нэвтрүүлэгт 1 удаа ярилцлага өгч,  Sbd.nema.gov.mn, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс пэйж хуудсаар ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлж ажиллалаа. 

scroll to top