СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

78304530_2360879307557017_1364116939315609600_o.jpg

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/1016 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын тушаалын дагуу сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, борлуулалт, түгээлтийн байдал, түүхий нүүрсэнд хяналт тавьж буй ажлуудын талаар болон Нийслэлийн Онцгой комиссын 13 дугаар хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудаа хуваарилж, нөхцөл байдлын тухай хэлэлцлээ.
Сайжруулсан шахмал түлшний “Сайн” картын түгээлт, дахин карт нэмж авах эсэх, урьдны тараасан картаас үлдэгдэлтэй эсэхийг нарийн судалж, “Таван толгой түлш” ХХК-тай хамтран бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлэх, албан хаагчид борлуулалтын цэгүүдэд ажиллаж, хүйтний эрч чангарч байгаа энэ үед түлшний нөөцөд анхаарч, нийлүүлэлтийг нэмэгдүүлж ажиллах талаар үүрэг даалгавар өглөө.

scroll to top