САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

78271085_2601865796593585_4318363550524375040_n.jpg

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх,  алба хаагчийн сахилга, хариуцлага, ёс зүй, дэг журмыг чангатгах,  ил тод, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлж, иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэх зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  удирдлага, алба хаагчдыг оролцуулан “Сахилгын зөвлөгөөн”-ийг  зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байцаагч, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхболд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн талаарх танилцуулга, гал унтраах автомашины жолооч нарын жолоодох эрхийн үнэмлэхний талаархи зөрчлийн мэдээлэл, судалгаа”, Нийслэлийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ахмад Ч.Батболд “Цэргийн сахилгын дүрэм”, Амьдрах урлаг төвийн багш Б.Баянмөнх “Стрессгүй зөв амьдрах урлаг”,  Давтан сургалт сэргээн заслын төвийн Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан ахлах дэслэгч Ц.Энхтуяа “Бие хүн хоорондын харилцаа”, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн тасгийн дарга П.Булганмаа Ёс зүйн дэд албаны үйл ажиллагаа, ажлын сахилга хариуцлага ёс зүй, МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг /Захиргааны ерөнхий хуулийн дагуу нотлох баримт бүрдүүлэх/, Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа. Зөвлөгөөний төгсгөлд хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бэхбаяр Онцгой байдлын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, алба хаагчдын сахилга, хариуцлага болон нийгмийн баталгааг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, алба хаагчдын дунд санал, хүсэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Сахилгын зөвлөгөөнд хэлтсийн 48 алба хаагч хамрагдлаа.

scroll to top