ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР “VTV” ТЕЛЕВИЗИЙН “ГЭР” МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨРТ ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ

90608683_566243170654141_7522846449730584576_n.jpg

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу энэ оны гуравдугаар сарын 25-ны өдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгосон байна.

Энэ жилийн хувьд шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэртэй холбогдуулан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд “VTV” телевизийн “Зочны цаг” буланд хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяр, Сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилэн, ахлах дэслэгч Х.Алтанзагас нар оролцож иргэдэд газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх талаар мэдээлэл өгч ажиллалаа.

scroll to top