Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье

5e6af36f9240d.jpeg

Хаврын улирал эхэлсээр манай орны ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байна.

“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.

Иймд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд ИРГЭН та дараах арга хэмжээг анхаарна уу.

-Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
-Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх,
-Гэр хорооллын болон зуслангийн чиглэлийн айл өрхүүд хашаагаа цэвэрлэх зорилгоор өнжмөл өвсөө шатаахгүй байх;
-Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх,
-Түймрийн аюултай үед гэр, байшин, майхан, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах,
-Насанд хүрээгүй хүүхдийг шүдэнз, асаагуураас хол байлгах,
-Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

scroll to top