ГХУСАЗСЗ-ӨӨС 50,000,000 ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

90504446_2288432678130765_6040034782065197056_n.jpg

Шинэ коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан нийтийн хэв журмыг сахиулах, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дээд газрын холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Э.Ганбат /ИТХ-ын дарга/ ГХУСАЗСЗ-ийн хурлаар зөвлөлийн гишүүн байгууллагуудад 50,000,000 төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ.
Тус шийдвэрийн дагуу Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Замын Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон бусад бүрэлдэхүүн байгууллагуудад нэн шаардлагатай техник, хэрэгсэл, эргүүл хяналт хийх шатахууны зардлыг шийдвэрлэж өгсөн байна.

scroll to top