ОЙ ХЭЭР, ШАР ӨВСНИЙ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРГҮҮЛИЙН ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

91221245_514046409311153_4777174252258328576_n.jpg

Улсын Онцгой комиссын 2020 оны 01, Онцгой байдлын eрөнхий газрын 2020 оны 1/ 01, нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 02, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны А/25 дугаар тушаал, дүүргийн Онцгой комиссын 2020 оны 03 дугаар албан даалгаврын хүрээнд 03 дугаар сарын 28-ны өдрийн 11.00- 20.00 цагийн хооронд 18,19,20 дугаар хорооны нутагт орших Бэлх, Сэлх, Хадат цуурай, Майхан толгой, Баянбулаг, Хандгайт, Яргайтын богино, Янзага зуслан зэрэг газруудын амуудаар Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангийн 11 алба хаагч, 54-34 УБУ улсын дугаартай Портeр, 11-26 УНҮ улсын дугаартай Фургон маркийн автомашинтайгаар ой хээр, шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх эргүүлийн үүргийг гүйцэтгэн шар өвсөө шатааж байсан 1 зөрчлийг илрүүлэн газар дэнр нь арилгуулж, дээрх амуудад зугаалга хийж байсан 69 иргэн, 26 автомашиныг буцааж, иргэдэд ой хээр, шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх, хүн олноор цугларсан газруудад аялал зугаалга хийхгүй, зорчихгүй байх, мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийг давхар сануулж, сэрэмжлүүлэг 180 ширхэгийг тарааж ажиллалаа.

scroll to top