ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛИЙН ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭХ ХУГАЦААНД ШАР ӨВСӨӨ ШАТААСАН ЗӨРЧИЛ ИЛРЭЭГҮЙ ТАЙВАН БАЙЛАА

90989308_252669649100601_9110629909838954496_n.jpg

Улсын Онцгой комиссын 2020 оны 01, Онцгой байдлын eрөнхий газрын 2020 оны 1/ 01, нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 02, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны А/25 дугаар тушаал, дүүргийн Онцгой комиссын 2020 оны 03 дугаар албан даалгаврын хүрээнд 03 дугаар сарын 30-ны өдрийн 11.00- 20.00 цагийн хооронд 18,19,20 дугаар хорооны нутагт орших Бэлх, Сэлх, Хадат цуурай, Майхан толгой, Баянбулаг, Хандгайт, Яргайтын богино, Янзага зуслан зэрэг газруудын амуудаар Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангийн 9 алба хаагч, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч нийт 15 алба хаагч 54-34 УБУ улсын дугаартай Портeр, 11-26 УНҮ улсын дугаартай Фургон, 10-04 Хино маркийн автомашинтайгаар ой хээр, шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэн дээрх амуудад зугаалга хийж байсан 5 иргэн, 2 автомашиныг буцааж, иргэдэд ой хээр, шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх, хүн олноор цугларсан газруудад аялал зугаалга хийхгүй, зорчихгүй байхыг анхаарууллаа. Хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байх хугацаанд шар өвсөө шатаасан зөрчил илрээгүй болно.

scroll to top