ОЙ ХЭЭР, ШАР ӨВСНИЙ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛИЙН ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

3333.jpeg

Улсын Онцгой комиссын 2020 оны 01, Онцгой байдлын eрөнхий газрын 2020 оны 1/ 01, нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 02, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны А/25 дугаар тушаал, дүүргийн Онцгой комиссын 2020 оны 03 дугаар албан даалгаврын хүрээнд 04 дүгээр сарын 02-ны өдрийн 11.00- 20.00 цагийн хооронд 18,19,20 дугаар хорооны нутагт орших Бэлх, Сэлх, Хадат цуурай, Майхан толгой, Баянбулаг, Хандгайт, Яргайтын богино, Янзага зуслан зэрэг газруудын амуудаар Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангийн 9 алба хаагч, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 алба хаагч нийт 14 алба хаагч 54-34 УБУ улсын дугаартай Портeр, 11-26 УНҮ улсын дугаартай Фургон, 10-04 Хино маркийн автомашинтайгаар ой хээр, шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэн шар өвсөө шатааж байсан 3 зөрчлийг илрүүлэн газар дээр нь арилгуулж,  дээрх амуудад зугаалга хийж байсан 15 иргэн, 4 автомашиныг буцааж, иргэдэд ой хээр, шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх, хүн олноор цугларсан газруудад аялал зугаалга хийхгүй, зорчихгүй байхыг анхаарууллаа.

scroll to top