ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧИЙН МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

103982170_613106715977702_5058127945578637992_n.jpg

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд улиас модны унгиралыг шатааснаас гал алдсан гал түймрийн 20 дуудлага ирсэн байна. 

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд 2020 оны 06 дугаар сарын 14-өөс 16-ны өдрийн байдлаар 4 гал түймэр гарч Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги 7 цаг ажиллаж, 56 тонн ус зарцуулан гал түймрийг унтраасан байна. Үүнтэй холбогдуулан тус хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар обьектын хашаан дотор үйл ажиллагаа явуулж байгаа “Сөүл ресторан”, “Түмэн эх чуулга”, “Хүннү Интертаймент” ХХК-иудын удирдлагуудыг цуглуулж хариуцсан талбайд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, өнжмөл шар өвс, ил задгай хог хаягдалд гал гарахаас сэргийлж, тохижилт үйлчилгээний компанитай хамтран хашаан доторх харуул хамгаалалтыг чангатгах, улиас модны унгиралыг /модны хөвөн/ шатаахгүй байхад хяналт тавьж ажиллахыг үүрэгжүүлэн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл хүргүүллээ.

scroll to top