ГОЛ, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛИЙН ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

103800466_1403591243364130_2669381521952422406_n.jpg

Нийслэлийн Засаг дарыг 2020 оны “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/800 дугаар захирамж, Нийслэлийн Онцгой байдлын газраас 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 13/807 тоот албан бичгээр ирүүлсэн үүрэг,  хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах ажлын удирдамж, төлөвлөгөө, мөн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ажиллах эргүүлийн хуваарийг батлуулан хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Xуваарийн дагуу Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн  нийт 20 алба хаагч  Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Могойтын дэнжээс Баянзүрхийн гүүр хүртэл Туул голын хойд, урд эргийн дагуу 2 чиглэлээр  хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэн ажилласан. Энэ хугацаанд Туул голын эрэг дагуу амарч зугаалж байгаа 130 автомашинтай 285 хүүхэд, 230 том хүн, хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэглсэн тохиолдолд усанд орохгүй байх, олон хүн цугларч бөөгнөрөл үүсгэхгүй байх, зөв боловсон соёлтой амарч гарсан хог хаягдлаа авч явах талаар машины чанга яригчийг ашиглан хөдөлгөөнт сэрэмжлүүлгийг хүргэж, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гаргасан “Би хариуцлагатай аав, ээж” санамж, үер усны аюулаас урьдчилан сэрэмжлүүлэг  заавар зөвлөмж бүхий 400 тараах материал  боршурыг тарааж, 5 тээврийн хэрэгслийг уснаас татаж гаргасан.

scroll to top