ГОЛ, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛИЙН ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

74205639_1644243925742461_2496203686043403743_n.jpg

2020 оны 06 дугаар сарын 28,29-ний өдөр хуваарийн дагуу Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн  нийт 18 алба хаагч  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл Туул голын хойд, урд эргийн дагуу 2 чиглэлээр  хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэн ажилласан.

Энэ хугацаанд Туул голын эрэг дагуу амарч зугаалж байгаа 12 автомашинтай 28 хүүхэд, 78 том хүн, хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэглсэн тохиолдолд усанд орохгүй байх, олон хүн цугларч бөөгнөрөл үүсгэхгүй байх, зөв боловсон соёлтой амарч гарсан хог хаягдлаа авч явах талаар машины чанга яригчийг ашиглан хөдөлгөөнт сэрэмжлүүлгийг хүргэж, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гаргасан “Би хариуцлагатай аав, ээж” санамж, үер усны аюулаас урьдчилан сэрэмжлүүлэг  заавар зөвлөмж бүхий 52 тараах материал  боршурыг тарааж, 2тээврийн хэрэгслийг уснаас татаж гаргасан.

scroll to top