325 ХҮҮХЭД, 830 ТОМ ХҮНД ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ХҮРГЭН АЖИЛЛАЛАА

105769084_10221052315551220_3083183794534062421_o.jpg

2020 оны 07 дугаар сарын 04,05-ны өдөр хуваарийн дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл Туул голын хойд, урд эргийн дагуу 2 чиглэлээр  хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэн ажилласан.

Энэ хугацаанд Туул голын эрэг дагуу амарч зугаалж байгаа 408 автомашинтай 325 хүүхэд, 830 том хүн, хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэглэсэн тохиолдолд усанд орохгүй байх, олон хүн цугларч бөөгнөрөл үүсгэхгүй байх, зөв боловсон соёлтой амарч гарсан хог хаягдлаа авч явах талаар машины чанга яригчийг ашиглан хөдөлгөөнт сэрэмжлүүлгийг хүргэж, үер усны аюулаас урьдчилан сэрэмжлүүлэг  заавар зөвлөмж бүхий 400 тараах материал  боршурыг тарааж, 5 тээврийн хэрэгслийг уснаас татаж гаргасан.

scroll to top