Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Завхан аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, төвийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи 5-10 м/с байна. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд утаа гарч байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 08:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 08:46 цагт очиж, иргэн Б-гийн байрны унтлагын өрөөнд эд, хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “МКВ кашмер” ХХК-д төмөр чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 17:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 17:24 цагт очиж, 50 тонны төмөр чингэлэг доторх эд, хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 19:09 цагт очиж, иргэн Н-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг, 4х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.19-ний өдрийн 00:17 цагт хүлээн авч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 00:20 цагт очиж, иргэн Б-гийн эзэмшлийн “Дабль Ви” ХХК-ийн 18х25 метрийн хэмжээтэй монгол гэрийн тавилгын цех, тоног төхөөрөмж, тавилга шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан. Нэмэлтээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 00:39 цагт очиж, 1 цаг ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top