“ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ” АЯНЫ ХҮРЭЭНД ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

121011614_339697190621031_939081195800221894_n.jpg

Удирдамж, төлөвлөгөөний дагуу дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Бүрэн Плаза худалдааны төвийн гадна талбайд 2020 оны 10 дугаар сарын сарын 09-ний өдрийн 11.00-14.00 цагийн хооронд ард иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, сайжруулсан түлшний зөв хэрэглээ, яндангаа зөв хөөлөх, аюулгүй байдлаа хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор олон нийтийн өдөрлөгийг зохион байгуулж ажиллалаа.

Өдөрлөгийн арга хэмжээний үеэр иргэдэд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, яндангаа зөв хөөлөх зааварчилгаа, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг танилцуулах зэрэг сурталчилгааны ажлыг зохион байгуулахад Онцгой байдлын хэлтсээс 6 албан хаагч, Улаан Загалмайн хорооноос 4 ажилтан, 1 автомашинтайгаар оролцож тус худалдааны төвөөр үйлчлүүлэгч, иргэд нийт 220 иргэнд аливаа гамшиг ослооос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэн аюулт үзэгдлийн холбогдолтой 5 нэр төрлийн 980 ширхэг санамж, брошур, гарын авлагыг тараан, гал түймэр унтраах автомашин, техник, багаж зэвсэглэмжүүдийн төрөл зориулалтыг иргэдэд таниулан сурталчилан, автомашины чанга яригчаар гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэн ажиллалаа.

scroll to top