“ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

120965134_373198650722176_3686800775021189851_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд даргын 2020  оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн баталсан ”Яндангаа хөөлье” аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөө, Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, хэлтсийн даргын баталсан удирдамж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, дотоод орчны угаарын хий хордлогоос урьдчилан сэргийлэх иргэдэд мэдлэг мэдээлэл түгээх, амьдралын зөв дадлыг бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Яндангаа хөөлье” сэдэвт нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Нэгдсэн арга хэмжээг гал түймрийн эрсдэл өндөр 13,14 дүгээр хороодын зорилтот бүлгийн айл өрхүүдэд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулж, 90 айл өрхийн 120 иргэнд гал түймэр, угаарын хийн хордлого, яндангаа зөв хөөлөх талаар заавар зөвлөмж өгч, гал түймэр, угаарын хордлого, ахуйн осол, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх гарын авлага, санамж сэрэмжлүүлэг 270 ширхэгийг тараасан. Нэгдсэн арга хэмжээнд хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 34,74 дүгээр ангийн нийт 15 алба хаагч, тус хороодын 8 хэсгийн ахлагч нийт 23 албан хаагч оролцсон.

scroll to top